Наадмын өдрүүдэд 637 автобус үйлчилгээнд явна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 637 автобус, 603 такси нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллана.
Мөн богино эргэлтийн гурван чиглэлд /Дүнжингарав, Мишээл экспо, Төв цэнгэлдэх хүрээлэн/ 20 автобус 3 минут тутам үнэ төлбөргүй үйлчилнэ. Дүнжингарав худалдааны төврүү 22 чиглэлийн 135 автобус, Мишээл экспо худалдааны төврүү 13 чиглэлийн 76 автобус үйлчилэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ