"Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн санхүүжилтийг 2020 оны төсөвт суулгана"

Улаанбаатар хотын 1.4 сая иргэнээс гадна Үндэсний их баяр наадам үзэх гэж Монголыг зорин ирдэг жуулчдын эрэлтийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 6000 суудал хангаж чаддаггүй. Тиймээс иргэд наадмын тасалбар авах гэж хонон өнжин дугаарладаг бөгөөд энэ жил цахимаар борлуулах оролдлого хийгээд ч амжилт олсонгүй.
Тиймээс Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар шинэ Цэнгэлдэх хүрээлэн байгуулах асуудлыг хэлэлцээд Ажлын хэсэг байгуулахаар болжээ. Тус ажлын хэсэг эхний ээлжинд тохиромжтой байршлаа сонгож, газрын асуудлаа шийдвэрлээд ТЭЗҮ гаргах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх юм байна.
"Ямар ч байсан шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн санхүүжилтийг 2020 оны төсөвт суулгаж, барилгын ажлыг ирэх онд эхлүүлэх үүрэг өгсөн" хэмээн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ