Хэт халалт, үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Баяр наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 11, 12-нд баруун аймгуудын нутгаар, 13, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлэхийг Ус, цаг уурын хүрээлэнгээс онцгойлон анхаарууллаа. 

Түүнчлэн өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст аагим халуун байх тул наршилт, нөөлөг салхины аюулаас болгоомжлохыг малчид, иргэд, наадамчдадаа сануулж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ