Хурдан хязаалангийн уралдаан эхэллээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр Хүй долоон худагт эхэллээ. 

Газар газрын 267 хурдан хязаалан шандсаа сорихоор гарааны зурхайгаас хөдөллөө.

Тухайн жилийн нөхцөл байдлаас хамаараад нас насны ангилалд уралдах замыг зааж өгдөг. Энэ жилийн хувьд хязаалан морьд 17 километрт уралдана.

Өнгөрсөн жилийн наадамд Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд хурдалж байсан юм. Наадмаар долоо буюу түүнээс дээш насны хүүхэд морь унаж уралдах бөгөөд гэнэтийн ослын даатгалд хамрагдуулж байгаа аж.

Хурдан морийг хэвлэл мэдээллийн гурван машин, нас насны морьдын даамал, хурдан морины салбар хороо, түргэн тусламжийн гээд найман машин дагаж байна.

Хурдан хязаалангууд хуваарь ёсоор 11:00 цагт барианд орж ирнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ