Хязаалан: Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүллээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын хурдан хязаалангууд барианд орж ирлээ.
Түрүү магнай: 267 хязаалан хурдалснаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Хурдан үрээг 303 дугаартай хувцастай хүүхэд унасан байна.
Аман хүзүүнд:
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач Г.Болдбаатарын хүрэн үрээ хурдалж наадамчин олноо баясгалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ