Ахыгаа 13 удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ

Согтуурсан иргэн төрсөн ахыгаа онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг энэ сарын 10-ны өдөр гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын ... тоотод оршин суух хаягтай 31 настай Э гэгч эрэгтэй архидан согтуурч, гэрийнхэнтэйгээ муудалцан төрсөн ахыгаа хүзүү, нүүрэн тус газарт нь 13 удаа хутгалж амь насыг нь хохироосон байна.
Уг хэргийн сэжигтэн цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ, согтуурсан байсан учир хийсэн хэргээ санахгүй байна гэжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ