“Цэвэрхэн наадацгаая” аянд 200 гаруй оюутан сайн дураараа ажиллав

Байгаль дэлхийдээ цэвэр наадахыг эрхэмлэдэг наадамчин энэ жил хоггүй цэвэр наадав. БОАЖЯ-наас долоодугаар сарын эхээр “Цэвэрхэн наадацгаая” аяныг эхлүүлсэн билээ.
Энэ хүрээнд 200 гаруй оюутан сайн дураараа цалин хөлсгүй ажилласан байна. Тэдний хувьд Төв цэнгэлдэхэд ажилласан бөгөөд хаясан хог хаягдал цаасыг зориулалтын саванд хийх, иргэдэд хогоо хогийн саванд хийгээрэй гэсэн уриалга мэдээллийг өгч мөн “Цэвэрхэн наадацгаая” самбарыг байршуулжээ.
Ажилласан оюутны төлөөлөл “Наадамчид "Цэвэрхэн наадацгаая" уриатай самбарыг хараад хогоо хогийн саванд хийж хэвшиж байна. Бид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгаас гадна амрагч, жуулчид ихээр очдог Горхи-Тэрэлжийн бүс нутагт хуваагдан ажилласан. Хүмүүс бүгд цэвэрхэн нааддаг болсноос гадна энэхүү аянг эерэгээр хүлээн авч дэмжиж ажиллаж байгаад залуус бид их баярласан” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ