Б.Болороо бүсгүйн нөхрийн хэрэгт албаны шалгалт явуулах үүрэг өгчээ

Саяхан хүн лифтэнд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгт хохирогчийн ар гэрийн талаас гомдолтой байгаагаа цахим хуудсандаа бичсэн. Б.Болороо бүсгүйн нөхөр А лифтний хонгилд унаж, нас барсан гэх эл хэргийг Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав өнөөдөр /2019.07.16/ үүрэг өгч, албаны шалгалт явуулахаар болжээ.

Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад, “ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, тэргүүн дэд дарга, мөрдөн байцаах албаны дарга нарт дөнгөж сая үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа эл хэрэгт биечлэн хяналт тавьж, шалга гэдэг үүрэг өгсөн. Мөн дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргад тухайн амиа алдсан иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхэд албаны шалгалт хийж, дүнг танилцуулах үүрэг өглөө.

Хэрэв цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд алдаа дутагдал гаргасан бол буруутай албан тушаалтанд хатуу хариуцлага тооцохоо ЦЕГ-ын дарга хэлсэн. Албаны шалгалтын дүнг эргэн мэдээлэх болно” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ