“Бид мартахгүй” хүндэтгэлийн өдөрлөг болж байна

Төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваад алтан амиа алдсан цагдаагийн алба хаагчдыг дурсаж хүндэтгэх ажлыг жил бүр “Бид мартахгүй” хүндэтгэлийн өдөр болгон тэмдэглэх болсон.
Цагдаагийн байгууллагын түүхэнд гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан байдлыг хангах, монгол төрийн тусгай албанд андгай тангараг өргөн хүчин зүтгэхэд амь нас, эр зориг, тэсвэр хатуужил, хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулж яваад амь насаа алдсан 90 алба хаагч байдгаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зохицуулалт хийдэг 15 замын цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ