Халх голын дайны үеийн авто машиныг сэргээн засварлах уралдаан зарлалаа

Халхын голын дайнд ашиглагдаж байсан авто машин, техник хэрэгслийг сэргээн засварлаж олон нийтэд таниулах, тэдэнд техникийн мэдлэг олгох, ойн хүндэтгэлийн жагсаалд оролцуулж техникийн үзэсгэлэн гаргах зорилготойгоор Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулах дайны үеийн авто машиныг сэргээн засварлах уралдаан зарлаж байна.


Уралдааныг Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг, Дорнод аймгийн Авто тээврийн үндэсний төв, Замын Цагдаагийн тасгаас зохион байгуулж байгаа бөгөөд Уралдаанд авто машин сонирхогч иргэд, Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй авто засварын газрууд оролцох боломжтой. Шалгаруулалт ирэх наймдугаар сарын 21-ний өдөр болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ