Хэнтий аймагт "Ёохор-2019" наадам эхэллээ

Хэнтий аймгийн Батширээт суманд "Ёохор” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах тогтоол 2015 онд гарсан.
Буриад түмний уламжлалт ардын тойрон бүжиг ёохорыг хадгалж хамгаалан хойч үедээ өвлүүлэх, албан болон албан бус сургалтыг өргөжүүлэх, ёохор бүжгийн хамтлагийг тодруулан алдаршуулах, дэмжих чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж, утга соёлын өвийг баяжуулан хөгжүүлэх ажлыг тогтмолжуулан аялал жуулчлалын томоохон ажил болж чаджээ.
Энэ жил тав дахь удаагаа болох "Ёохор" наадмын үеэр эрдэм шинжилгээний хурал, хүчит бөхийн барилдаан, буриад сурын харваа, хатир жороо морьдын уралдаан, сээр цохих наадам зэрэг буриад ястны зан заншил, соёл, үндэсний спортын онцлогийг харуулсан тэмцээн уралдаан болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ