ЖДҮХС-аас зээл авахаар шалгарсан 47 ААН-ийн сонгон шалгаруулалт эхэллээ

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авахаар 1411 иргэн, аж ахуй нэгж хандсан. Тэдний 534 нь эхний шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн билээ. Эдгээр төслийн сонгон шалгаруулалтын урьдчилсан судалгааны шат дуусч 47 ААН, иргэн үлджээ.
Өнөөдөр Төсөл сонгон шалгаруулах хороо хуралдана. Шалгарсан аж ахуй нэгжүүд хорооны гишүүдэд төслөө танилцуулах юм. Шалгаруулалтын үйл явцыг youtube сувгаар шууд үзэх боломжтой. Мөн сэтгүүлчид Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлыг олон нийтэд зориулан бэлтгэсэн мэдээллийн төвд шууд үзэх, хяналт тавих боломжтой гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ