“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно

Хүннү  рок урсгалаар дэлхийд танигдаж буй "The Hu" хамтлагийн аялан тоглолтын хуваарь гарчээ. Тэд энэ есдүгээр сарын 11-нээс эхлүүлэн арванхоёрдугаар  сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш аялан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа аж.

The Hu” хамтлагийнхан Европыг байлдан дагуулсан аялан тоглолтоо дуусгаж, долдугаар сарын 8-нд эх орондоо ирж, хэсэг амраад авсан билээ. Хамтлагийнхан аялан тоглолтоороо Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулахын зэрэгцээ хамгийн их үзэгчтэй дэлхийн томоохон найман рок фестивальд оролцоод ирсэн байна.

"The Hunnu" хамтлагийн продюсер Б.Дашдондог “Бид ирэх есдүгээр сараас АНУ-д аялан тоглолттой. Латин америк орнуудаар одоогийн байдлаар 20 орчим тоглолт хийхээр төлөвлөсөн. Бид энэ удаагийн аялан тоглолтоор арванхоёрдугаар сар хүртэл явах байх. АНУ-д очихдоо есдүгээр сарын 13-нд анхны “Гэрэг” пянзныхаа албан ёсны нээлтийг хийнэ” хэмээн мэдээлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ