Найман алтан гулдмайг хилээр гаргахыг завджээ

Энэ сарын 8-ны өдөр Франц Улсын иргэн Т.M-ыг Улаанбаатар-Бээжингийн чиглэлд онгоцоор зорчих гэж байхад нь саатуулжээ. 

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, тэрбээр 999,9 сорцтой найман ширхэг алтан гулдмайг гар тээш болон зөөврийн компьютерын цүнхэндээ тараан хийн, гаальд мэдүүлэлгүй улсын хилээр нэвтрэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгалт хийж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ