ИХ ХУРД: Б.Нямжавын улаан хээр азарга түрүү магнай боллоо

Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг “Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан азарганы уралдаанаар эхэллээ. Азарганы уралдаанд бүртгүүлсэн 49 хүлгээс 46 нь гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалсан. Төв аймгийн Баян сумын харъяат Баасансүрэнгийн Нямжавын улаан хээр Түрүү магнай, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат Монгол улсын тод манлай уяач О.Батбилэгийн хүхээ халзан Аман хүзүүнд хурдалж унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харъяат Т.Төрмөнхийн буурал айргийн гуравт, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат Монгол улсын тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн цавьдар айргийн дөрөвт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харъяат аймгийн алдарт уяач Д.Ганхуягийн хээр айргийн тавд тус тус хурдалж торгон жолоо өргөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ