Хөвсгөлөөс 500 кг бугын эвэр тээвэрлэж явсан иргэнийг илрүүлжээ

Улаанбаатар хот руу Их хэмжээний бугын эврийг  оруулж ирэх гэж байсныг илрүүлжээ. Тухайлбал НМХГ-аас Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооны хяналтын цэгээр орж ирсэн хөх өнгийн бүхээгтэй Porter маркийн автомашиныг шалгахад Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас 500 кг Бугын эврийг тээвэрлэн авч явсныг илрүүлсэн байна. 

Уг эврийг тээвэрлэж явсан иргэн Т-г саатуулж, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ