Сэрэмжлүүлэг : Хархорин-Цэцэрлэг чиглэлд үер бууж, зам нь нарийсчээ

Энэ долоо хоногт үргэлжилсэн их бороо орно хэмээн цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр орсон борооны улмаас үер бууж, А0602 дугаартай Хархорин - Цэцэрлэг чиглэлийн автозам дагуу 113-115 дахь км-т хөвөө урсаж нарийссан байна. Тиймээс тус чиглэлд зорчиж буй иргэд, жолооч нар болгоомжтой зорчихыг АТҮТ-өөс анхааруулж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ