Автомашины "УАА" шинэ сери олгогдоно

Автомашины улсын дугаарын шинэ стандартын дагуу "УАА" шинэ серийг импортоор орж ирж буй машинд өнөөдрөөс онлайнаар олгож эхлэхээр болжээ. Автомашины улсын дугаарын дөрвөн тоог өөрчлөхгүйгээр ард нь байрлах үгсийг цөөрүүлсэн байна. Энэ журмаар "УБ"-ийн араас 25, "УН"-гийн араас 25 үсэг шивэхээр нийт 50 серийн дугаартай болж буй юм. Өөрөөр хэлбэл нэг серийн дугаар 9999 давтагдах бөгөөд улсын дугаарт дөрвөн тоо, 13 үсэг оруулахаар төлөвлөсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ