Д.Түвшинжаргалын хүү Т.Энхбат Пермийн Дуурийн театрыг сонгожээ

ОХУ-ын Пермь хотын Дуурь бүжгийн театрын уран сайхны удирдагч Теодор Курентзис гэнэт ажлаа орхиж, олон дуучин, бүжигчдийг дагуулан, Санкт-Петербург хотод шилжсэнээр тус театр хүний нөөцийн хувьд хүнд байдалд ороод байсан билээ.

Театрын захирал Медея Ясониди хэвлэл мэдээлэлд энэ талаар мэдээлэл өгөхдөө тэрбээр “Тийм ээ, бид авьяаслаг дуучин хайж байгаа. Маш сайн нэг дуучныг урьсан нь Монголын Т.Энхбат. Н.А.Римский-Корсаковын нэрэмжит Санкт-Петербургийн хөгжмийн академийг төгссөн тул орос хэлэндээ сайн. Т.Энхбат наймдугаар сарын 15-наас манай театрт ажиллаж эхэлнэ. “Евгений Онегин”, “Игорь ван” дууриудад гоцлон дуулна. Бид Т.Энхбатыг есдүгээр сарын 17-18-нд Москвад болох “Россия-Культура” сувгийн “Большая опера” уралдаанд оруулна" гэжээ.

Т.Энхбат нь уртын дуучин, Ардын жүжигчин Д.Түвшинжаргалын хүү бөгөөд дуучин Т.Баясгалангийн дүү юм. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ