Шороон замын тоосжилтыг шийддэг шинэ технологи нэвтэрчээ

Өвлийн утаатай залгаад л хавар, зуны улиралд нийслэлчүүд тоосон дунд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт, уул уурхайн салбар хөгжихийн хирээр нарийн тоосонцор улам ихсэж байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Энэ жилийн хувьд Нийслэлийн баруун, зүүн бүсэд авто замын томоохон засварын ажлыг эхлүүлээд байгаатай холбоотогоор баруун, зүүн аймгууд руу зорчих иргэд түр байгуулсан шороон замаар зорчиж байгаагаас үүдэн урд явж байгаа машин болон зөрж байгаа автомашиныг олж харахад бэрх болоод байгаа. Хотоос гараад л салхи татуулан давхих дуртай манайхны хувьд уг шинэ замаар хурдтай давхиж, гүйцэж түрүүлэх мэтээр хөдөлгөөнд оролцсоноос аваар осолд өртөж, амь нас,  эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирсон тухай харамсалтай мэдээлэл нилээд тархаад байгаа.

Хэдийгээр эдгээр замуудад усны машинаар ус цацаж тоосыг дарж байгаа ч газар хатахад эргээд л тоосоор бүрхэнэ. Мөн усны машин нь хааяа нэг замыг шүрших нь энэ их тоосыг дарахад хангалтгүй. Ойрын өдрүүдэд хур тунадас орж газрын хөрсийг чийглэснээр тоос хэсэгхэн хугацаанд дарагдаж байгаа. Гэвч өдөр болгон бороо орохгүй болохоор бид дахиад л тоосон дундаа амьдарсаар...

Энэ мэт иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинд сөргөөр нөлөөлж буй зүйлийг хүн бүр яриад байдаг ч ярьсан зүйл бодитой ажил болж, үр дүнгээ өгсөн ажил нь ховор.

Харин өнөөдөр тоос, тоосонцорыг 85-100 хувь дарж чаддаг гайхалтай бүтээгдэхүүн, технологийн талаар сонслоо. Ихэд олзуурхан энэ талаар сонирхоход АНУ болон Герман улсуудад үйлдвэрлэгдэж дэлхийн зах зээлд гарсан бүтээгдэхүүн юм байна. Нарийн мөхлөгт тоосонцор гаргадаг үйлдвэр, уурхай болон хучилтгүй шороон замын тоосыг дарахад олон улсад ашигладаг эко тоосжилт дарах бүтээгдэхүүн Монголд ороод ирчихсэн байна. “Eco Soil” ХХК эдгээр бүтээгдэхүүнийг оруулж ирсэн бөгөөд Налайхын замын тоосжилтийг дарах туршилт хийж үзжээ. Ингэхдээ тусгай бодисуудыг гадны компанийн албан ёсны эрхтэйгээр олон улсын стандарт шаардлагийн дагуу монгол улсын стандарчлал хэмжил зүйн газраар баталгаажуулан цацсан байх юм. Нэг цацахад 40 хоногийн турш тоос гарахгүй байсан талаар тэндэхийн оршин суугчид ам сайтай байв.

Эх сурвалж: ZALUU.COM

СЭТГЭГДЭЛ БИЧИХ