НАСА энэ охиныг Ангараг гараг дээр хөл тавьсан хамгийн анхны хүн болгох гэж байна

. Алисса Карсон гэх 17 настай Бэтон Роуж, Луйзианагийн охин бөгөөд NASA түүнийг сансрын нисгэгч болгохоор дадлагажуулж байгаа аж. Охины мөрөөдөл бол ангараг гараг дээр хөл тавьсан хамгийн анхны хүн болох ба тэрээр 2033 онд энэ мөрөөдлөө биелүүлэхийн сацуу хүн төрөлхтөний даалгаврыг хэрэгжүүлэхээр нисэх юм. Энэ бүхнийг хийхэд түүнд шаардлагатай бүхэн хэрэгтэй. НАСА-гийн Пасспортын Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн анхны хүн болсон тэрээр нийт 14 НАСА-ийн Зочлох Төвүүдэд хэдийнээ очжээ. Мөн түүний хувьд хамгийн залуудаа сансрын нисгэгч бэлтгэдэг Поссум Академийн төгсөгч болох учиртай. Охин сансрын нисгэгч болохоор хичээнгүйлэн хөдөлмөрлөж байгаагаас гадна, бүх хичээлүүдээ Англи, Хятад, Франц болон Испани гэсэн 4 хэл дээр сурч байна. Тэр хүнтэй гэрлэж, амьдралаа эхлүүлэх боломжгүй. Алисса үүнийг ойлгож байгаа бөгөөд мөрөөдлөө биелүүлэхээр эрс шулууджээ. Суралцахынхаа хажуугаар тэрээр илтгэгчийн үүрэг гүйцэтгэж, өөрийнхөө мөрөөдлийн талаар олон хүмүүст санал бодлоо илэрхийлж байгаа аж. Түүнийг ийм мөрөөдөлтэй болоход хүргэсэн хүмүүс нь эмэгтэй сансрын нисгэгчид гэнэ.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ