Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлнэ

Гэр хороололд оршин суудаг орон сууцанд орох боломжгүй айл өрхүүдийг орон сууцжуулах үндсэн зорилготой “Түмний байр” төслийг улсын хөрөнгө оруулалтай “Ханан шишгэд” ХХК-иас санаачлан эхлүүлсэн байна.
“Түмний байр” төсөл нь ард иргэдийг эрүүл орчинд, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ипотекийн 8 хувийн зээлд түргэн шуурхай хамруулж, орон сууцжуулах зорилготой аж.
Уг төслийн судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нийт 1740 айл өрхийг хамруулан судалгаа явуулсан байна. Тэрээр ипотекийн 8 хувийн зээлд урьдчилгаа мөнгө байршуулан хамрагдах боломжтой иргэд олон байдаг ч амьжиргааны төвшин доогуур иргэд өнөөгийн банкны шалгуур үзүүлэлтийг хангаж чадахгүй гэж үзжээ.
“Түмний байр’’ төслийн хүрээнд эхний ээлжинд орон сууцанд хамрагдах нэн хүсэл тэмүүлэлтэй, мөн ажлын байртай болж, ажил хийж орлогоороо зээлийн эргэн төлөлтөө өгөх хүсэлтэй айл өрхийг сонгох юм байна. Мөн урьдчилгаа 20 хувийг байршуулж, “Ханан шишгэд” ХХК-иас 10 хувийг нэмэн, 30 хувь болгон банкинд байршуулснаар 30-50 м байруудыг орон сууцжуулах боломжийг хангаж өгөх аж.
.Төсөл амжилттай хэрэгжвэл нийслэлд олноороо баригдсан ч худалдан авалтгүй байгаа шинэ орон сууцуудыг эргэлтэд оруулах ипотекийн журам, шалгуурыг иргэдийн бодит амьдралд илүү ойртуулан өөрчлөх, иргэдийн ажил хийх боломж, ажлын байрыг нэмэгдүүлэх олон давуу тал байгааг онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ