"Даншигт" түрүүлсэн бөхийг 10 саяар байлна

Жилээс жилд цар хүрээгээ ѳргѳжүүлсээр улсын хэмжээний том даншиг наадам болтлоо ѳргѳжиж дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд ѳдгѳѳ 6 дахь наадамтайгаа золгож байна. Мөн 20 жилийн ойг тохиолдуулан"Ажнай" корпораци "Хийморь" киног бүтээлгэж үзэгч олондоо хүргэжээ.

 Тэгвэл өнөө жилийн даншиг наадмаа илүү өргөн цар хүрээтэй болгохын тулд  хурдан морьдийн бай, бөхийн барилдааны шагналыг ч жинтэйхэн нэмэгдүүлжээ.  Говь шанхын даншигт түрүүлсэн бөхийг 10 сая төгрөгөөр байлахаар шагналын санг тогтжээ. Говийн бүсийн хурдан морьдийн шандсыг шалгах энэхүү наадам 2019 оны долоодугаар сарын 26-28 нд Өмнөговь аймгийн төв Даланзагад хотноо болох юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ