"Silence white" шоу маргааш болно

"We are the elements of nature" уриан дор байгалийн үндсэн 5 бүрдэл хэсгийг онцолж “Elements Of Nature” агуулгатай хоёр өөр хөгжимт тайз, гурван сонирхолтой хэсгээс бүрдсэн орчинд 14 дэх жилдээ “Silence White” арга хэмжээ маргааш буюу энэ сарын 25-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд 18:00 цагаас болох аж.

Ус, агаар, төмөр, гал, газар таван элемент нь хоорондоо харшдаг хэрнээ мөн зохицон байгальд оршдог. Хамгийн чухал нь таван элементийн тэнцвэр юм. Таван элементийн хөдөлгөөн тогтвортой, тэнцвэртэй байх нь алсын хараатай, урьдчилан таамгалахад хялбар гэсэн үг. Хэрэв тогтворт таван элементийн орчинд байж, бүх юм хяналтан доор байгаа тохиолдолд та амар амгалан болон азтай байх болно. Таван элементүүд нь зөвхөн ус, агаар, төмөр, гал, газар гэсэн үг биш юм. Тэдэнд мөн хөдөлгөөн, өөрчлөлт, хөгжил гэх утга агуулагдаж байдаг. Тэд үргэлж өөрчлөгдөж, хөдөлж, тэлж байдаг.

Хүн бол байгалийн бүтээл. Сая сая жилийн туршид байгаль бидний “гэр” байсаар ирсэн. Өдрийн гэрэл, шөнийн харанхуй, улиран үзэгдэх нар, салхи, борооны чимээ зэрэг олон мэдрэмжүүд. Тасалбарын үнэ 30'000 төгрөг. Та тус шоунд оролцож таван элементээ тэнцвэржүүлээрэй.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ