Өнөөдөр нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ

09.00 цагт
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Судасны хэт авиан оношлогоо” олон улсын сургалт эхэлнэ. Утас: 9111-0769
10.00 цагт
Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
11.00 цагт
“Үндэсний мэдээллийн төв”-д албан үүргээ гүйцэтгэж яваад хохирсон онцгой байдлын аврагчдын ар гэрийнхэн Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.
Тээврийн цагдаагийн албаны байранд Албан журмын даатгагчдын холбооноос зам тээврийн ослын даатгалыг цахим хэлбэрт шилжүүлэх талаар мэдээлнэ.
Сүхбаатарын талбайд “Дэлхийн Хепатитийн өдөр”-ийн хүрээнд элэгний В, С вирусын шинжилгээ авч, нарийн мэргэжлийн эмч нар төлбөргүй үзлэг хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ