БНХАУ-ын хоёр иргэний цогцосыг есөн сарын дараа оллоо

2018 оны 10-р сарын 18-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар ууланд 3 хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга болсон талаар хэвлэлээр мэдээллэж байсан. Эрэн хайх ажиллагааг зогсоогоогүй бөгөөд эрэн хайх ажиллагаа бүтэн есөн сарын турш үргэлжилсэн юм. Тэгвэл хоёр хоногийн өмнө Хөвсгөлийн тайгаас дээрх хоёр иргэний цогцсыг олсон байна. Цагдаагийн байгууллага тухайн хоёр иргэнийг гадны нөлөөтэй амиа алдсан эсэхийг тогтоохоор хяналт шалгалт явуулж байгаа гэлээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тайгаар явж байсан жуулчид олж, цагдаагийн байгууллагад дуудлага өгч, тухайн хоёр иргэний үүргэвчинд байсан бичиг баримтаар цогцсыг таньсан гэх мэдээлэл байгаа юм. БНХАУ-ын талаас хоёр иргэний амь нас эрсдсэн асуудалд онцгойлон анхаарлаа хандуулж Монгол улсын Гадаад харилцааны яамнаас албан ёсны мэдээлэл хүсээд байгаа аж.
Эх сурвалж: zarig.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ