Зам тээврийн ослыг тусгай дугаар болон цахимаар бүртгэж эхэлнэ

2019 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс даатгалын тохиолдол буюу хүн гэмтээгүй зам тээврийн ослын дуудлагыг тусгай утас болон гар утасны аппликэшн ашиглан бүртгүүлэх боломжийг нэвтрүүлж байгаа талаараа Тээврийн цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.
Жолооч аль даатгалын компанид бүртгүүлснээс үл хамааран нэгдсэн тусгай утас 1800-1177 болон "Албан журмын даатгал" аппликэшн ашиглан ослын дуудлага, мэдээллийг өгөх боломжтой юм байна.
Албан журмын даатгагчдын холбоо нь 1800-1177 тусгай дугаараар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тохиолдлын дуудлагыг төвлөрүүлэн хүлээн авах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, улсын хэмжээнд даатгагч, даатгуулагч, хохирогч, иргэнээс даатгалын тохиолдол буюу зам тээврийн ослын дуудлага хүлээн авна.
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ