Цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна

Даваа гарагаас эхэлсэн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. Энэхүү цахим бүртгэл 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23:59 цагийг дуустал 30 хоног үргэлжилнэ.
2019-2020 оны хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 000 хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33 000 гаруй хүүхэд, нийт 714 цэцэрлэгт 123 000 гаруй хүүхэд хамрагдана гэж тооцжээ.
3-5 настай хүүхдийг цэцэрлэгт бүртгүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтой. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд харъяа дүүргийнхээ Боловсролын хэлтэст хандаж хүүхдийнхээ регистрийн дугаараар цахимд бүртгүүлэх юм.
Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна. Мөн цахим элсэлтийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээх аж.
Харин өмнө нь сурч байсан 3-5 настай хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагчид цахимаар баталгаажуулах шаардлагаггүй. 2019 оны 08 дугаар сарын 26-наас 28-ны хооронд цэцэрлэг дээрээ очиж гэрээгээ байгуулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ