Энэ онд нийтийн тээвэрт 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хамгийн бодитой шийдэл нь нийтийн тээврийг хөгжүүлэх явдал. Тэр дундаа А.В.С гэсэн гурван бүсчлэлээр автомашиныг зорчуулах төлөвлөгөөний хэрэгжилт нь нийтийн тээврээс шууд шалтгаална. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн хэрэгслийн хүрэлцээ, чиглэлийн зөв төлөвлөлт, тав тухтай, түргэн шуурхай байдал хотын кам дээрхи автомашины тоог цөөлж чадна.
Нийслэл хотод 2018 онд 950 автобус 95 чиглэлд үйлчилж, давхардсан тоогоор 187 сая иргэн зорчжээ. Нийтийн тээврийн автобусны тоог 1100 ч гэж зарим албаныхан ярьдаг. Эхлээд мэдээлэл өгч буй албаныхан тухайн асуудлаарх тоо баримтаа нэгтгэн, нэг тоо ярихгүй бол үүнийг дагаад мөнгөний дүн ч өөрөөр гарна.
Нийтийн тээврээр үнэгүй зорчдог 273,800 мянган иргэн байна.
-Эдгээрээс өндөр настан 115,100 үүнд 19,1 тэрбум төгрөг
-150,000 оюутан 5.1 тэрбум төгрөг
-33,700 хөгжлийн бэрхшээлтэй иргэн 7.0 тэрбум төгрөг
-14,100 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч 0.8 тэрбум төгрөг
-5.900 цагдаагийн албан хаагч 1.4 тэрбум төгрөг нийт 33.4 тэрбум нийт 33.4 тэрбум төгрөг болжээ.
Нийтийн тээврийн 19 компани бий. Үүнээс 2 төрийн 17 нь хувийн компани юм. Эдгээр компаниудын жилийн нийт төсөв 114.5 тэрбум төгрөг.
Тэгвэл энэ онд нийтийн тээвэрт 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Автобус паркийн барилгад 2 тэрбум
Автобусны угаалгын төвүүдийн тоног төхөөрөмжид 0.9 тэрбум
Нийтийн тээврийн үзлэг, оношлогооны төвийн барилгад 0.9 тэрбум
Авто замын хяналтын камерт 0.9 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Одоо үйлчилгээнд явж байгаа автобуснуудын 80-90 хувь хоёр, гуравхан жилийн настай. Гэвч дээрх мэдээллээс хархад энэ онд парк шинэчлэлийн ажил тавигдаагүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ