“Түмний байр” төслийн нээлтээр Т.Ундармаад нэг өрөө байр бэлэглэлээ

“Түмэн байр” төслийн зорилго нь гэр хороололд оршин суудаг, өөрийн боломж нөхцлөөр орон сууцанд орох боломжгүй айл өрхүүдийг орон сууцжуулах юм. Ингэхдээ иргэдийн бүрдүүлэх урьдчилгаа мөнгөнд дэмжлэг үзүүлж, банкны шаардлагад нийцүүлэхийн тулд тодорхой хэмжээнд баталгаа гаргах, тухайн өрхийн ажилгүй иргэний ажлын байртай болгох зэргээр бодит дэмжлэг үзүүлэхээр зорьж буй юм. Энэ хүрээнд Т.Ундармаа багшийн бүрдүүлсэн урьдчилгаа мөнгөнд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байсан ч “Түмний байр” төслөө нээж буй учир НЭГ ӨРӨӨ БАЙР-ыг бүтэн бэлэглэхээр болсноо “Ханан Шишгэд” ХХК-ийн захирал С.Мөнхбат мэдэгдсэн юм.
Тус компанийн гүйцэтгэх захирал Х.Алтангэрэл “Түмний байр” төсөлд хамрагдсан эхний айлаар Т.Ундармаа гэж эмэгтэйг сонгосон. Өнөөдөр энэ хүнд гэнэтийн бэлэг барьж манай компанийн зүгээс нэг өрөө байрыг бэлэглээд зогсохгүй шинэ байрны бэлэг болгож шинэ зурагтыг алд цэнхэр хадаг, мөнгөн аяга, сүүтэйгээ гардуулъя гэж шийдсэн юм. Т.Ундармаа эгчдээ амьдралд нь аз жаргал хүсч, өргөө цагаан гэр нь үргэлж аз жаргалаар бялхаж, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөе” хэмээсэн юм.
Гэнэтийн бэлэг гардсан Т.Ундармаа багш “Би ипотекийн зээлээр байранд орох гэж нэлээд цаг хугацааг зарцуулсан. Ипотекийн зээлд хамрагдахын тулд урьдчилгаа 30 хувийг төлөх ёстой. Надад 20 хувь нь байсан. Банкны энгийн нөхцөлтэйгөөр байр хөөцөлдсөн ч миний боломж болоогүй. “Түмний байр” төслийн хүрээнд “Ханан Шишгэд” ХХК маань үлдэгдэл 10 хувийн төлбөрийг нь өгөөд ипотекийн зээлд хамруулж өгөхөөр болсноо надад дуулгахад би маш их баярласан. Өнөөдөр өглөө ээж минь бамбайн хорт хавдартай гээд эмчийн зөвлөгөөний хурлаар орсон. Би “зээл бүтчихсэн, байранд орох боллоо” гээд л ирсэн. Гэтэл байрыг маань бэлэглэлээ. Үгээр ч хэлэхийн аргагүй их баярлаж байна. Энэхүү төсөл үнэн бодит хэрэгжиж эхэлсэн байна шүү гэж хэлмээр байна. “Түмний байр” төслийнхөн 21 хоногт багтааж байранд оруулна гэсэн, би яг өнөөдөр 21 дэх хоног дээрээ байрандаа орлоо. Үнэхээр их баярлаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ