Сайжруулсан шахмал түлшийг туршиж үзлээ

ШУТИС-ийн Дулаан техник, экологийн хүрээлэнгийн дэргэдэх “Зуух хөгжлийн төв”-д сайжруулсан шахмал түлшийг туршиж байна.
Тус төвийнхөн ахуйн зориулалтын найман зууханд сайжруулсан шахмал түлш галлаж, шаталт, дулаан хадгалалт, асалт гээд шаардлагатай бүх үзүүлэлтийг хэмжжээ.
Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Өнөөдөр найман зууханд туршиж байна. Шаталт нь их сайн, галын градус нь 469, ширмэн дээрээ 235 градус байна. Дөл их урт байгаа нь шаталт сайн байгааг харуулж байна. Нэг галлагаа нь 4-6 цаг асна” гэсэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ