АТГ-аас авлига албан хаагчдын бичлэгийг дэлгэлээ

АТГ сар бүр хэвлэлийн хурал зохион байгуулдаг. Өнөөдөр болсон хурлаар төрийн алба хаагчид их хэмжээний бэлэн мөнгийг авлигад авсныг нотлох бичлэгийг ил болгов. Бичлэгт Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаяр, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга А.Аззаяа, Баярсайхан нарын албан өрөөнд хийж буй бичлэгийг харуулжээ. Ингэхэд тэдний албан өрөө, гэрээс их хэмжээний бэлэн мөнгө гарчээ.
Сайд асан М.Сономпилийг Хөгжлийн банкнаас авсан зээлтэй нь холбогдуулан 5 жилийн хорих ялаар шийтгэжээ. Мөн Зам тээврийн яамны газрын дарга асан Н.Ононд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэхдээ түүний хувийн эзэмшлийн 644 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг улсын өмч болгох шийдвэрийг шүүхээс гаргажээ.
Зарим хэргийг шүүхээс эцэслэн шийдээгүй байхад олон нийтэд улс төржүүлсэн мэдээлэл тарааж байна. Зарим улс төрч худал мэдээллийг зориуд түгээн, олон нийтийг төөрөгдүүлж байна. Энэ үйлдлээ ил цагаан хийх боллоо. Мөрдөн шалгалтад саад учруулах, АТГ бусдын нөлөөн дор ажилладаг гэх ойлголтыг өгөх гэсэн оролдлого юм. Энэ мэтээр худал мэдээлэл түгээх нь иргэдийн итгэлийг алдагдуулах зорилготой. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг мөрдөн шалгах явцад илэрсэн зарим баримтыг ҮАБЗ-д танилцуулсан. Үүний дараа нэр бүхий 17 шүүгчийг түдгэлзүүлсэн гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ