Банкны салбарын баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

“Банкны салбарын баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн-2019” долоодугаар сарын 24-28-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн зөвлөгөөнийг нээж, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг үг хэлэв. Мөн үндсэн хэлэлцүүлгийн хүрээнд Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар “Финтек”, НУСЗЗГ-ын захирал А.Энхжин “Валютын захын нөхцөл байдал: Монголбанкны оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Түүнчлэн ХШГ-ын Ахлах хянан шалгагч Б.Галия “Орон нутаг дахь банкуудад зайны хяналт тавих аргачлал” сэдвээр мэдээлэл хийсэн юм.
Зөвлөгөөнд баруун бүсийн аймгууд болох Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс аймаг дахь Монголбанкны салбарын төлөөлөл болон арилжааны банкуудын төлөөлөл оролцож, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, орон нутаг дахь банк, санхүүгийн салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ