Архийг хориход зөвхөн Гэмтлийн эмнэлэгийн ачаалал 70-аас 80 хувь буурна

“Монголын хууль гурав хоног” гэдэг хэлц үг байдаг. Гэвч энэ үг зарим үед дэндүү дэгэс сонсогддог байж болох юм. Ер нь Монголчууд хууль дүрэм, журмаа дагаж биелүүлдэг ард түмэн гэдэг нь сүүлийн жилүүдэд гарсан олон шийдвэрүүдийн хэрэгжилтээс харж болно. Тухайлбал, дугаарын хязгаарлалтын дүрэм журам байна. Дийлэнх нь л дагаж мөрдөөд, одоо хэвшил болчихлоо.
Мөн тамхины эсрэг хууль ч гарсан. Одоо олон нийтийн газар тамхи баaгиулж, зогсдог хүн цөөрсөн. Энэ бүхэн хуулийн биелэлтийг хянаж чадвал ард түмэн дагаж мөрдөж болдог гэдгийг харуулж буй хэрэг.
Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 600 гаруй аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн 300 гаруй хүн тутамд архи зардаг нэг дэлгүүр ногдож байна гэсэн үг. Тиймдээ ч архинд амьдарлаа зориулах хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болсон. Энэ олон архи зардаг дэлгүүрт “Чингис”-ээс авахуулаад “Хараа”, “Ерөө” зэрэг зүсэн зүйлийн нэртэй, өнгөтэй, шилтэй,архи зарж байхад арга ч байж уу. Зөвхөн энэ оны эхний мэдээгээр Монгол Улсын үйлдвэрлэсэн, импортолсон согтууруулах ундааг насанд хүрэгчдэд хувааж үзэхэд нэг хүнд 48.5 литр спирт ноогджээ. Уг нь энэ тоо 2009 онд 36.4 литр байсан аж.
Архины хэмжээний хувьд ийм байна. Гэтэл ДЭМБ жилд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундаа 8-9 литрт хүрсэн бол тухайн үндэстэн аюулд учирсан хэмээн үздэг юм байна. Гэтэл манай улсад жилд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундаа 23 литрт хүрчихсэн нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлээд зогсохгүй мөхөлд хүрээд буйн илрэл юм.
Монгол үндэстэн аюулд учирдгаа учраад байгааг энэ тоо баримт, өгүүлж байгаа хэрэг биш үү?
2008 онд "Азийн чоно" архинаас болж олон хүн амиа алдахад cap гаруйн хугацаанд архийг нэгдсэн журмаар хорьсон. Тэр үед зөвхөн Гэмтлийн эмнэлгийн ачаалал 70-80 хувь буурч байлаа. Архины хууль дүрэм нь мөрдөгдөж шинэчлэгдэхгүй болохоор хэн дуртай нь хүссэн хэмжээгээрээ ууж бусдын болоод өөрийн эрүүл мэнд амь насаараа хохирч байна. Төр засгаас архины хяналтын хуулийг яаралтай гаргаж хатуу мөрдүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй юм шиг.
Мөн гэр бүлийн хүчирхийлэл, хүн амины болон хүчингийн гэмт хэрэг үйлдэгчдийн 90 хувь нь согтуудаа үйлдсэн байдаг Цагдаагийн байгууллагын судалгаагаар согтуугаар үйлдсэн гурван хэрэг тутмын нэг нь гэр, орон сууцанд үйлдэгдэж байжээ.
Гэтэл төр засгийнхан архины хяналтын хуулийн оронд Цагаан сараар, Улсын баяр, Шинэ жил, гэх мэт баяруудаар амрах тухай хуулийн төсөл чуулганаар хэлэлцүүлж, баталдаг. Монголчуудад амралтын өдөр мундаагүй л байлтай. “Баасан ахын төрсөн өдөр” хэмээн хөөрцөглөн тэмдэглэж, согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэг болсоор даруй 15 жилийг ардаа үджээ. Энэ мэт олон болж бүтэхгүй байдлыг харгалзан үзэхэд үнэндээ бидэнд амралтынх биш архины эсрэг хууль л хэрэгтэй байна. Бас олон зах замбараагүй архины үйлдвэрүүдийг цэгцлэх шаардлагатай байна.
Энэ бүхнийг шийдэхэд зүгээр нэг журам, тогтоол, иргэдийн саналаар шийдчих жижиг асуудал ерөөсөө ч биш.
У.Пүрэвсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ