Сибирийн их түймрийн утаа Улаанбаатарыг зун ч Утаанбаатар болголоо


Сибирьт  их хэмжээний ойн түймэр гарсан. Түүний утаа Улаанбаатар хотыг бүрхээд байгаа билээ . Красноярскийн хязгаараас Эрхүү, Алс дорнод хүртэл шатаж байгаа уг түймрийн хамрах хүрээ гурван сая гектар талбайд хүрсэн нь Европын Холбооны газар нутгийн хэмжээтэй дүйцэж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Түймрийн хүрээ хойд талдаа Якут, Ханты Мансийск хүрч байгаа гэнэ. ОХУ-ын онцгой байдлын яам өнөөдөр Красноярскийн хязгаар, Эрхүү муж, Краснодарын хязгаар болон Буриад улсын нутгийн зарим хэсэгт онц байдал зарлажээ.

Түймрийн утаа Новосибирск, Екатеринбург, Томск, Кемерово хотуудыг бүрхэж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн байна. Мөн Монгол улсын хойд хэсэг, үүнд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутагт хүрээд байгаа аж.

Түймэр шатаж байгаа газрууд нь хүн хүрэхэд хэцүү, хүн амьдардаггүй газар нутаг тул Оросын мужуудын удирдлагууд унтраах арга хэмжээ авахаас татгалзсаар өнөөдрийг хүрсэн талаар Москва Таймс сонин мэдээлсэн. Мөн муж, хязгааруудын төсөвт түймэр унтраах мөнгө хөрөнгө байхгүй нь үүнд нөлөөлж байгаа гэнэ.Түймрийн утаа өнөөдөр буюу долдугаар сарын 31-нд АНУ, Канадад хүрэхээр байгааг NASA мэдээлжээ.



,

СЭТГЭГДЭЛ БИЧИХ