3 сая га газрыг хуйхалж яваа түймэр Монголд нэвтэрч болзошгүй

Ойн түймрээс үүдэн Оросын Красноярскийн хязгаар, Эрхүү мужийн бүх газар нутагт, Буриадын хоёр, Якутын нэг дүүрэгт тус бүр онц байдал зарласан тухай “РИА Новости” агентлаг мэдээлж байна.
Оросын Онц байдлын сайдын нэгдүгээр орлогч Александр Чуприяны мэдээлснээр, гурван сая шахам га газарт 500 голомт бүхий ойн түймэр бүртгэгдэж, түймрийн хамрах хүрээ тэлсээр байна. Түймэртэй тэмцэхэд 2785 хүн, 363 машин, 26 онгоц болон нисдэг тэрэг оролцож байгаа ажээ.
Красноярскийн хязгаарт түймрийн тэлэлтийг зогсооход зэвсэгт хүчний 100 десантын цэрэг буулгажээ. Ойн түймэрт хүний амь эрсдээгүй ч байдал улам хүндрэх төлөвтэй. Юу гэвэл ойрын өдрүүдэд Сибирийн тайга даяар хур бороогүй, халуун байх аж.
Ойн түймэр Монголд нэвтэрч болзошгүйг ч анхаарах нь зүйтэй.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ