Дахиад л ослын улмаас ой найман сартай хүүхэд амь насаа алджээ

Урин дулааны улиралд, амарч зугаалсан иргэдийн орон нутаг руу чиглэсэн урсгал их байгаагаас зам тээврийн ноцтой ослууд гарч, эрдэнэт хүний амь эрсдэж байна. Долоодугаар сарын 30-ны өдөр буюу өчигдөр 07.00 цагийн орчимд Өмнөговь аймгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, ослын улмаас ой найман сартай хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Иймд цагдаагийн байгууллагаас иргэд, жолооч нарт хандан тээврийн хэрэгслийн хурдыг тааруулж замын хөдөлгөөнд оролцох, хүүхдийг хамгаалалтын суудалд тээвэрлэхийг анхаарууллаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ