Аж үйлдвэрийн салбарын борлуулалт 8.3 их наяд төгрөгт хүрчээ
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны зургаан сарын байдлаар, 8.3 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.4 их наяд төгрөгөөр буюу 20.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 953.6 тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 514.5 тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 449.8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ