Байгаль далайд аялсан монгол иргэн амиа алджээ

Буриадын нийслэл Улан-Удэ хотод аялж явсан монгол иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч долоодугаар сарын 25-нд гарчээ.
Тодруулбал, жар гаруй хүний бүрэлдэхүүнтэй аяллын баг Байгаль далайд амарч байх хугацаанд Монгол Улсын иргэн 52 настай Н гэх эрэгтэй далайн усанд живжээ.
Далайн эрэгт амарч байсан ОХУ-ын иргэн түүнийг уснаас гаргасан боловч талийгаач хэдийн амьсгал хураасан байна. Ингээд аяллын баг талийгаачийн цогцсыг жижиг автомашинаар тээвэрлэж, Монгол Улсад авчиржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ