Дүүгийнхээ хурууг тасалсан этгээдэд 10 жилийн хорих ял оноолоо

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт долоон настай охины хоёр гарын гурван хурууг тасдаж танхайрсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Дээрх хэргийг үйлдсэн этгээдэд холбогдох хэргийн шүүхэд хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болж өнгөрлөө.
Улмаар 51 настай эрэгтэй Ч гэгчид 10 жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Шүүгдэгч Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2 дах хэсгийн 2.1 "энэ хуулийн 10.1. дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн" , 2.3 "бие махбодын сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн", 2.4 "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн" хэсэгт тус тус зааснаар ялласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ