Нисэхийн авто замыг өнөөдрөөс түр хаана

Барилга хот, байгуулалтын яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн авто зам буюу “Пирамид” хотхоны урд талын 0.1 км авто замыг 08 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагаас 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл түр хааж, дулааны шугамын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.
Тиймээс тус чиглэлд зорчих иргэд та бүхэн байршуулсан тэмдгийн дагуу түр замаар хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
СЭТГЭГДЭЛ БИЧИХ