Нийтээрээ биш нэгээрээ хөгжсөөр байх уу

Нийгэм улам л чөлөөт болсоор. Энэ нь нэг талаараа сайн хэрэг хэдий ч өнөөдрийг хүртэл Монголчууд бид хөгжил гэдэг гарцыг хайсаар л байна. “Хөгжил” гэж хүн бүхний ялангуяа улс төрчдийн ярих дуртай сэдэв хэдийн болжээ. Бид аз жаргалын үнэлэмж, амьдралын баяр баяслыг мэдрэмж бус хэмжих нэгж, тоолох төгрөг, эдлэх, хэрэглэх хэрэгцээ мэтээр хардаг сохор ертөнцийг бүтээсээр. Бид чөлөөт тогтолцооны ачаар нийгмийн орчинд нэгнээ дарамталдаг байснаас салж чадсан. Гэхдээ өнөөдөр сошиалд компьютерийн араас хэн нэгнийг гүтгэн доромжилж байгаагаа хэвийн үзэгдэл мэтээр хүлээн зөвшөөрдөг болчихсон. Энэ бол зүгээр л оюун санааны гажуудал биш гэж үү. Эхээс төрөхдөө өөрийгөө захиалж болдог бол магадгүй хэн ч хэнээр ч доромжлуулахгүй байх байсан биз. Юу гэсэн үг вэ гэхээр манай нийгэм хүнийг хамгийн түрүүнд царай зүс, гадан үзэмжээр нь дүгнэдэг гэсэн үг л дээ.

Нийгмийн болох бүтэхгүй бүхий л зүйлийг эзэнжүүлж,хууль дүрмээ үүрэгжүүлж бодит болгомоор  санагдана.Учир нь дараагийн гажуудал нь Хүүхдээ хаядаг ээж, хүүхдээ тамладаг аав, иргэдээ хуурдаг төр, бусдыг доромжилж гадуурхдаг иргэд гээд эдгээрт зохих хууль дүрэм нь авч буй арга хэмжээ нь сул болоод ийм үйлдэл ар араасаа гарсаар байгаа биш гэж үү. Улсын хэмжээнд 2017 оны эхний 4 сард 8860 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1067, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 479 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 47 хэргээр буюу 8.9 хувиар тус тус буурч, бүх хэрэгт эзлэх хувийн жин 5.4 хувь болж, 0.1 нэгжээр өссөн гэсэн судалгаа байдаг. Нийгэм хаашаа чигтэй явж байна вэ. Ядуу байгаа гуйлга гуйж байгаа шалтгаанаа бусдын буруу мэтээр ойлгодог нь эрхээ мэддэг үүргээ ухамсарладаггүй эсвэл хууль дүрэм сул байгаагийн тод жишээ биш гэж үү. Өнөөдрийг аргацаан мөнгө  шүтсэн засаг төр түүнийг нь дэмжин хөхүүлж буй ард иргэд. Бид хэдэн  халтар төгрөгөөр өнөөдрийн өлөө дарж яг ийм л амьдралын хэв маягаар хэр удаан явах юм бол? Бид бэлэнчлэх сэтгэлгээгээр  мөнгө, боломж амласан болгоныг дэмждэг.Эцэст  нь нийгэмдээ сэтгэл ханамжгүй амьдарч байна. Ядуу байгаа шалтгаан нь хувь хүнийх байж болох ч зарим талаар дэд бүтцийн буруу тогтолцоо, улсыг авч яваа бодлого гажуудалтай байгаа болов уу гэмээр. Сүүлийн үед хандив тусламж гуйх иргэд ч олширсон. Гудамжинд хүүхдээ тэврэн суучхаад гуйлга гуйж байгаа залуу эмэгтэй, залуу ээж аавыг хараад мэдээж боломжгүй болоод ингээд сууж байгаа л даа гэсэн бодол төрөх боловч нөгөө талаар эрүүл саруул атлаа хөдөлмөрлөхгүй, зүтгэе гэж бодохгүй байх шиг санагдана. Ядуурал Монголд газар авч байна гэж амтай болгон ярина. Гэхдээ авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь тоотой. Хэзээ ухаалаг засаг тогтож, хэзээ хийж, бүтээж буй нэгнийхээ хормойноос чаргууцалдхаа больж, ядаж энэ цөөхөн ард түмэн нь хэзээ бие биенээ хүндэлдэг болох вэ?. 

Сэтгүүл зүйн өгүүлэл

Л.Энхцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ