Автомашины ослоор дөрвөн хүн нас баржээ

Автомашины ослоор дахин эрдэнэт дөрвөн хүний амь эрстсэн харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал өчигдөр буюу 2019 оны наймдугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрт Тоёота Приус маркийн автомашин Тоёота Аксио маркийн автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас 05 сартай хүүхэд, 41, 53, 27 настай зорчигч нас барсан байна.

Иргэд та бүхэн аян замд явахдаа хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал сэрэмжтэй оролцон, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаална уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ