Асрамжийн газарт 12 настай охин хүчиндүүлж, жирэмсэлжээ

Нийслэлийн Засаг даргын шууд удирдлагад байдаг “Нийслэлийн тусгай сургалт хүмүүжлийн цогцолборт”-т 12 настай охиныг, 17 настай Т гэгч нь удаа дараа хүчиндэж, жирэмслүүлсэн хэрэг гарчээ. Уг хэрэгт холбогдуулан 17 настай Т-д холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 25-нд хэлэлцээд, зургаан жилийн хорих ял оноосон байна.
Хохирогч охин А нь одоогоор ээж дээрээ байгаа бөгөөд ”хэдэн удаа хүчиндүүлснээ санахгүй байна” хэмээн шүүх хурлын үеэр хэлжээ. Урт хугацааны турш хүчиндүүлж, хохирсон охины талаар анх эрүүл мэндийн байгууллагынхан олж мэдсэнээр цагдаад хандсан байна.
Тодруулбал, бага насны охид жирэмсэлж, үр хөндүүлж байгаа шалтгааныг тогтоохоор эрүүл мэндийн байгууллагаас ажиллажээ. Энэ үеэр 12 настай охин үр хөндүүлсэн нь илэрч, улмаар хүчиндүүлсний улмаас жирэмсэлсэн нь тогтоогдсон учир Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт мэдэгдсэн байна.
Шүүхээс зургаан жил ял сонсоод буй Т нь Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ