Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийнэ

09:00 цагт
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулах сургалт болно. Утас: 99931551
10:00 цагт
БХЯ-нд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эсперийн албан ёсны айчлал эхэлнэ.
Монголын хөрөнгийн "Ард санхүүгийн нэгдэл"-ийг нээлттэй компани болж буйг албан ёсоор зарлах цан цохих арга хэмжээ болно.
11:30 цагт
“Үндэсний мэдээллийн төв”-д Ардчилсан намын залуус Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлнэ.
11:30 цагт
Төрийн ордонд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийнэ.
11:50 цагт
БХЯ-нд ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд А.В. Формины айчлал эхэлнэ.
17:00 цагт
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд Г.Отгонсүрэнгийн "Аав орчлон" номын нээлт болно. Утас: 99001473
“Аавуудын өдөр”-ийн хүрээнд:
10:00 цагт
Налайх дүүргийн ЗДТГ-ын гадна талбайд “Аавуудын бэсрэг наадам” болно.
11:00 цагт
Хан-Уул дүүргийн Соёлын төвд "Аавуудтай санал солилцох чуулга уулзалт" болно.
12:00 цагт
Багануур дүүргийн Иргэний танхимд “Аавууд, хүүхдүүдийн тэмцээн” болно.
Сүхбаатар дүүрэг "Аавуудын дунд уралдаан тэмцээн, шагнал урамшуулал" Иргэний танхид болно.
13:00 цагт
Багахангай дүүргийн Иргэний танхимд “Гэр бүлийн харилцаа” хэлэлцүүлэг болно.
Сонгинохайрхан дүүрэг "22-р хорооны аврах анги, 0151-р цэргийн ангийн албан хаагч аавуудыг оролцуулсан уулзалт, лекц 0151-р анги дээр болно.
14:00 цагт
Чингэлтэй дүүрэг "Хүүхэд хамгаалал хуулийн мэдлэг, эрүүл мэндийн асуудлаар санал солилцох" Иргэний танхимд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ