Фэйсбүүкээр залилан хийдэг таван залууг илрүүлэн шалгаж байна

Мөнгөө залилуулсан гэх гомдол цагдаагийн байгууллагад гаргажээ. Гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 19-20 орчим насны Ш,Б,Д,Ш,Б нарын таван залуу бүлэглэн удаа дараа уг төрлийн гэмт хэргийг үйлдсэнийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна. Иймд иргэдийг
-Танихгүй хүнд мөнгө шилжүүлэхгүй байх.
-Зээл болон санхүүжилт авахын тулд урьдчилгаа төлбөр төлөхгүй байх
-Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр төлөх онлайн худалдаа, шилжүүлэг хийхдээ хувь хүн бус байгууллага руу болон найдвартай дансруу шилжүүлэхийг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ