НМХГ:Баригдаж байгаа барилга хазайлтгүй байсан

Их бороо орсны улмаас хажуу тийшээ хазайсан орон сууцны барилгын зургийг уржигдар цахим сүлжээнд тараав.

Эл мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Уг барилга нь Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт Яармагийн эмнэлгийн ард баригдаж буй “Скайциркл” ХХК-ийн захиалгатай “Сант-Од” ХХК-ийн зураг төслийн дагуу “Голомт констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа “VIP” зочид буудлын барилга байжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг барилгад өнгөрсөн тавдугаар сард шалгалт хийхэд уг барилга нь Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0001212 008/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсан аж.

Харин South NL32, South DSZ3, Sokkia SET210, South NTS-362R, South galaxy G1, South DSZ2, Sokkia powerset SET3000 маркийн электрон багаж хэрэгслээр хэмжилт хийхэд барилга хазайлтгүй, хэвийн байсан хэмээн мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ