Чихэнд орсон "Хар хорхой"г гаргахын тулд ус хийх нь хэнгэрэг цоолох аюултай

Энэ зун нийслэлчүүдийг сандраасан зүйл бол хар хорхой. Орон сууцны 20 давхарт буй айлд хүртэл орох уг шавжнаас айх иргэд хор хөнөөлийнх нь талаарх хэлэлцүүлгийг цахим орчинд өрнүүлээд эхэлсэн. Зарим нь Сибирийн түймрээс дайжиж ирсэн гэж байгаа бол нөгөө хэсэг нь энэ төрлийн шавжны их нүүдэл дэлхий даяар болж байна гэж тааж сууна. Хаалга, цонхоо тас хаахгүй л юм бол хамгаалалтын тор зэргийг өлхөн “гаталж” айлын гэрт урилгагүй зочлох хар хорхойны талаар тодруулхад:Ойн судалгаа, хөгжлийн төвийн ой хамгаалал үржүүлгийн нөхөн сэргээлтийн албаны дарга Б.Ганзориг "Энэ шавж бол хар хорхой биш жийгээ гэдэг цох юм. Цох нь ямар нэгэн халдварт өвчний холбогдолгүй боловч зуны улиралд орой, шөнийн цагаар идэвхждэг.  Нийслэлд ихээр тархаад буй carabinae буюу Монголоор жийгээ цох нь 300 орчим зүйлтэй, хатуу далавчтаны багийн шавж. Мөн гал түймрээс үүдсэн шавжны нүүдэл биш энгийн нэгэн байгалийн үзэгдэл учир санаа зовох шаардлагагүй" гэлээ.

 Монгол оронд 2000 орчим зүйл цох байдгаас хамгийн өргөн тархсан нь жийгээ, буглаа, шүрэн, эвэрт цохнууд аж. Цох нь ямар нэгэн халдварт өвчний холбогдолгүй боловч зуны улиралд орой, шөнийн цагаар идэвхждэг.  Нийслэлд ихээр тархаад буй  жийгээ цох нь 300 орчим зүйлтэй, хатуу далавчтаны багийн шавж гэнэ.

Ургамлын үндэс болон жижиг сээр нуруугүй амьтнаар хооллодог. Чийгтэй болон бороо ус элбэгтэй байгаагаас идэвхжиж хүний нүдэнд ил харагдаж байна. Бороо хур татарч, хуурай сэрүүн болоход хүний нүдэнд харагдахгүй. Жийгээ цох арьсыг хазсан тохиолдолд бага зэрэг өвдөлт мэдрүүлэх ч вирус тээдэггүй учир хүний биед хор хохиролгүй. Хүний чихэнд орсон тохиолдолд буруу арга хэмжээ авснаас үүдэн хэнгэрэг цоорох эрсдэлтэй. 

Нэг жилийн настай уг цохын идэвхтэй үе 20 орчим хоногийн дараа дуусна гэж таамаглаж байна. Өнгөрсөн жил өрөөсгөл хүр хорхой нийслэлд элбэг байсан. Харин энэ жил тус хорхой хөвсгөл, булган аймгийн нутгаар элбэг байна. Цох, хар хорхой хүний арьсыг хазах болон чихэнд орох эрсдэлтэй байдаг бол хүр хорхой харшил үүсгэх магадлалтай байдаг” гэсэн юм. Харин иргэдийн тааж яриад буй хар хорхойн их нүүдэл Монгол оронд болоогүйг тэрбээр мөн тодотгосон. Хэрэв шавжны нүүдэл болж буй тохиолдолд одоо үзэгдэж буйгаас бүр ч их хэмжээгээр гардаг юм байна.

Жийгээ цох зурган илэрцүүд

ЧИХЭНД ОРСОН ХАР ХОРХОЙГ ГАРГАХЫН ТУЛД ШУУД УС ХИЙХ НЬ ХЭНГЭРЭГ ЦООЛОХ ЭРСДЭЛТЭЙ

Хэдийгээр хүчтэй хор хөнөөл байхгүй ч, бага насны хүүхдийн чихэнд орсон тохиолдолд асуудал дагуулсаар байгаа аж. Эмнэлгийн байгууллагад иргэд энэ талаар хэр их хандаж буйг тодруулахаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвд очсон ч эмч нар нь мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Гэвч эмнэлэгт ч энэ хорхой хэдийнээ “зочилсон”-ыг хэвтэн эмчлүүлэгчид ярьж байна.

Уг амьтан өөрөө гэрэлд тэмүүлэгч. Тиймээс хорхой нэгэнт орсон бол чихээ гэрэл рүү харуулаад, гарч ирэхийг нь тэвчээртэй хүлээх ёстойг мэргэжлийн эмч зөвлөж байна. Харин үхсэн хорхойг усанд хөвүүлэн гаргаж ирэх нь зөв аж.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ