Нийтийн эзэмшлийн бүх зогсоолийг төлбөртэй болгоно

Нийслэлд автомашины зөвшөөрөлтэй 2382, зөвшөөрөлгүй 5312 зогсоол байдаг. Харин шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судлан нийт 15696 автомашины төлбөртэй зогсоол зохион байгуулах боломжтой юм байна. Хотын зах буюу С бүсийн хэсэгт иргэд машинаа тавьж, А, B хэсэг рүү нийтийн тээврээр зорчих боломж бүрдүүлэх юм байна. Бүх авто зогсоол төлбөртэй байх ба нэг цагийн 1000 төгрөг байхаар тооцжээ. Хотын замын бүсчлэл хэрэгжсэнээр А, В бүсэд нэвтэрч чадахгүй автомашинууд гарч ирнэ. Дээр дурдсанчлан С бүсэд иргэд ажлын найман цагаар буюу найман мянган төгрөгийн үнэтэй зогсоолд машинаа байршуулчхаад нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг хийнэ. Зогсоолд автомашинаа байрлуулсан төлбөрийг нийтийн тээврийн зардалд зарцуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ