Хятадад юанийн доллартай харьцах ханшийг хямдруулсаар байна


Хятадын төв банк юанийн доллартай харьцах ханшийг 97 пунктээр хямдруулснаар нэг ам.доллар 7.0136 юаньтай тэнцэх болсон тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.

Ам.доллартай харьцуулахад юанийн ханш хамгийн сүүлд 11 жилийн өмнө буюу 2008 оны дөрөвдүгээр сард ийм хямд байжээ. Юанийн хямдрал зургаан ажлын хоногийн турш үргэлжилж байгаа аж.

Хятадын төв банкны ийм бодлогыг АНУ-Хятадын худалдааны дайнтай холбон үзэж байна. Хоёр орон сүүлийн хэдэн сарын дотор олон нэр төрлийн барааны экспортын татварыг харилцан нэмэгдүүлээд байгаа билээ.

Хэдий тийм ч Хятадын “Ицай” мэдээллийн агентлаг тус улсын нэр хүнд бүхий эдийн засагчдын таамгийг нэгтгээд, цаашид юань хямдрахгүй, оны эцэс гэхэд нэг ам.доллар 6.93 юаньтай тэнцэнэ гэжээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ